Д.Энхтуяа: Ахмад настнуудын 47 хувь нь бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна

Ц.Цэрэнбадам
2025/02/24

Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын  хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тус ажлын хэсгийн  гишүүн, УИХ-ын гишүүн, О.Саранчулуун, Д.Энхтуяа, М.Нарантуяа-Нара, С. Эрдэнэбат нар Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлаад ирсэн байна.  

Япон Улсад хэрхэн ажилласан талаараа тэд өнөөдөр /2025.02.24/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, манай улсын ахмад настнуудын 47 хувь нь бие махбодийн, 65 хувь нь сэтгэл зүйн, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргажээ. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, хамгаалах тухай хуулийн шинэчлэл  зайлшгүй шаардлагатай байна. Эдгээр иргэдээ төрийн зүгээс асарч, хамгаалах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байж, тууштай ажиллаж, тодорхой үр дүн гаргана хэмээн зорьж байна. Мөн УИХ-ын гишүүд  албан томилолтоор явж ирээд хэрхэн ажилласан тайлангаа тавьдаг жишгийг тогтоох нь зүйтэй гэж үзээд энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаагаа онцолсон юм.

УИХ-ын О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүний тутмын нэг нь ахмад настан бол 30 жилийн дараа 5 хүн тутмын нэг нь ахмад настны тоонд орохоор судалгаа байна. Тиймээс өнөөдрийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө төдийгүй өөрсдийнхөө ирээдүйд угтах амьдралдаа өөдрөг, сэтгэл тайван хүрэхийн тулд одооноос өөрчилж, шинэчлэх ёстой юм гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, бид асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Өнөөдөр манай улсын хүн амын 10 хувь буюу 387,5 мянган ахмад настан, 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Түүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, асрамжийн газар буй ахмад настнууд гээд зайлшгүй асаргаа, сувилгаа хэрэгтэй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Япон Улс асрах үйлчилгээний талаарх хуулиа хэрхэн хэрэгжүүлж буйг онцолж судаллаа. Тус улсын иргэд 40 нас хүрээд асрах үйлчилгээний даатгалаа төлж эхэлдэг юм байна. Ингээд 65 нас хүрэхэд  асрах үйлчилгээний эрх нь нээгддэг ажээ. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой байна. Тиймээс  бусад орны сайн туршлагыг судалж, иргэддээ амьдрах, урт наслах итгэлийг өгсөн, ирээдүйгээ өөдрөг угтах хуулийн төслийг боловсруулан, өргөн барих хэрэгтэй байна гэв.  

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Япон Улс асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг давуу талтай ажээ. Тиймээс миний хувьд ахмад настан болон асран хамгаалах иргэдийнхээ нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг энэхүү арга туршлагыг онцолж судаллаа. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудынхаа нийгмийн амьдралын оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь зөв санагдлаа гээд цаашид туршлага судалсан үйл ажиллагаагаа ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20