ХСҮТ энэ сарын 15, 22-ны өдрийн бямба гарагт ажиллана

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдөр амрах тогтоол гаргасан. Цагийг нь тулгаж гаргасан уг шийдвэрээс болж албан байгууллагуудын төлөвлөсөн ажилд өөрчлөлт орохоос аргагүй болов.

Тухайлбал, улсын эмнэлгүүдэд үзүүлэх иргэд бараг сарын өмнөөс цаг авдаг. Эмнэлгүүдийн үзлэг, оношилгооны цаг урьдчилж авсан иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар Хавдар судлалын үндэсний төвөөс тодруулахад, Урьдчилж олгосон үзлэгийн цагийг эмнэлгүүд дотроо зохицуулах чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Манай эмнэлгийн төлөвлөлтийн багийнхан ажиллаж байна. Шийдвэр гарахад цахим хуудаснаа мэдэгдэнэ гэв.  

Хэрэв та гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдрийн аль нэгэнд улсын эмнэлэгт үзүүлэхээр цаг захиалсан бол тухай эмнэлгийнхээ цахим хуудаснаас мэдээлэл аваарай. 

Хавдар судлалын үндэсний төвд 3-р сарын 3, 4, 5-ны өдөр үзлэгийн цаг авсан иргэдтэй эмнэлгийн цахим бүртгэгч нар холбогдож, үзлэгийн цагийг дахин товлож хуваарилна. Тус эмнэлэг гуравдугаар сарын 15, 22-ны өдрийн бямба гарагт үзлэг хийж, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20