Ж.Сүхбаатар: Би түгжрэлийн буруутан гэж цоллуулсан нэрээсээ салж, гавьяа байгуулъя гэж бодсон

Ц.Цэрэнбадам
2025/03/10

Ногоон автобусны гэх тодотголтой шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүгдэгч Ж.Сүхбаатар:Би ажлаа аваад гурав хоносны дараа түгжрэлийн буруутан болсон. Өнөөдөр би нийтийн тээврийн салбарын дампуурлын эзэн болчихоод зогсч байна. Би хулгай луйвар, авлигатай тэмцэж, найман жил улс төрөөс зайлуулагдсан байж байгаад орж ирсэн хүн.

Сая нийтийн тээврийн асуудал дээр нийт 318 тэрбум төгрөгийн асуудал яригддаг. Гадуур 400 тэрбум төгрөг зарцуулсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Мөн нэг автобусыг 400 сая төгрөгөөр авсан, хуучин актлагдсан хог дээрээс угсарсан, үүний цаана компани гэж байхгүй, олон хүн оролцож хулгай хийх зорилготой байсан гэх худлаа мэдээлэл цацагдаж байна. Энэ ажилд нийт 400 тэрбум төгрөг зарцуулаагүй. Нийт 318 тэрбум төгрөг төсөвлөсний 272 тэрбум нь 2023 онд хэрэгжихээр байсан. Бас хохирлын хэмжээг 77 тэрбум төгрөг гэж байгаа. Энэ хохирлын нэлээд хэсгийг энэ нөхдүүд идсэн гэж ташаа ойлгож байна.Энэ хэргээр шалгуулсан 24 хүнээс хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүн энэ дотроос гараагүй шүү...

 Би 20 жил нандигнаж явсан сайн нэрээ 2, 3-хан долоо хоногт гутаалгалаа. Олон жил хуульч гэж сайн нэр зүүсэн ч олон түмнийхээ өмнөөс нэг удаа галыг нь үүрье гэж өөрийгөө зоригжуулсан. Тэгээд сая мөнгийг нь нийслэл рүү шилжүүлэхдээ "Зах зээлийн боломжит үнэ бүхий 650-иас доошгүй дизель, 150-иас доошгүй цахилгаан автобус" гэж бичсэн. Тооцоог яаж хийсэн бэ гэхээр өндөр чанартай сайхан автобус 500 гаруйг авна гэж бодож байсан. Гэтэл төсөв батлагдсаны дараа 200-гаас дээш цахилгаан автобус авбал цэнэглэгч станц, граж байхгүй байсан. Тэгээд ердийн автобусаас 2-3 дахин өндөр өртөгтэй. Төрийн баазад шаардлага хангасан бааз байхгүй байсан. Хулгай хийх гэж байсан бол өрсөлдөгч 2, 3 компанидаа хувааж өгдөг юм билээ. Өндөр үнэтэй автобус шахахгүйгээр 500-600 автобусыг 800 болгож би шийдсэн. Мөн 200-гаас дээш цахилгаан автобус авахаар эрчим хүчний асуудлаас болж 150-иас доошгүйг авсан. Сая Х.Нямбаатар дарга 600 хар автобус оруулж ирсэн. Миний нэр дээрх үлдэгдэл мөнгөөр шинэ автобус авсан юм. Хажуугаар нь 55 цахилгаан автобус авч, 20 нь Дархан хотод явж байна. Мөн гэр хороололд явах 50 дунд оврын автобус авсан. Хүмүүс бүх төсөл бүтэлгүйтсэн гэж бодож байгаа. Өнөөдөр 105 автобус үйлчилгээнд явж байна. Харин 600 автобус нь миний нүүрээр олж ирсэн хар автобус. Монголын түүхэнд 2009 онд 400 автобусыг шинэчилсэн бол ногоон автобусны дуулианаас болж, 800 автобусыг шинэчилсэн амжилтыг хэн ч ярихгүй байна. Бас 224 автобус дээр тагнуулын бичиг авлаа гэж байхад 800 автобус дээр хамаарахгүй гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Одоо бол шаардлагагүй болсон байхгүй юу. Олон жил шийдэж чадаагүй хүмүүсийн асуудлыг өөрийнхөө нүүрээр төсөв тавиулж, үр дүнг нь хүртэж байна. Би хууль бусаар яллагдаж байгаа. Энийг зориуд онцолж хэлж байна " гэв.



0
angry
4
care
28
haha
3
liked
3
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20