Дундговь аймаг 28-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа

Ц.Цэрэнбадам
2025/03/16

ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаад байна. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад авсан байна. Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Дундговь аймгийн хэмжээнд энэ сарын 15- 28-ны өдрийг дуустал Политехникийн коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, хичээл, сургалтыг цахимд шилжүүлсэн байна.

Улаан бурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг.Нууц үеийн хугацаа 10-12 өдөр үргэлжилдэг. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс тус өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ойрын хавьтлуудыг тусгаарлах, 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгааг эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс тодотгов. 2024 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хэмжээнд улаан бурхан, улаануудын 1 дүгээр тунгийн дархлаажуултыг 496 хүүхэд хийлгээгүй, 2 дугаар тунгийн дархлаажуулалтыг 655 хүүхэд хийлгээгүй хоцорсон байна. Тиймээс нөхөн дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай ба иргэдийг хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20