​УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо

Ц.Цэрэнбадам
2025/03/17

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр (2025.03.17) Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо. 

Улсын Анхдугаар Их Хурлын шийдвэрийг үндэслэн Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1924 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантыг Нийслэл Улаанбаатар хотын комендант болгон өөрчлөн зохион байгуулснаар тус ангийн түүх эхэлдэг юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эдүгээ 101 жилийн түүхтэй тус ангид ажиллах үеэрээ Хүндэт харуулын тусгай ротын үйл ажиллагаа, ахуй хангамжтай танилцаж, алба хаагчдын сургалт бэлтгэлд шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэлийг шийдвэрлэх, тогтвортой өсөн дэвжихүйц орчин нөхцөлөөр хангахад анхаарах ёстойг хэллээ.

 Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан цэргийн байрыг танилцуулж, морьт торгон цэргийн хувцас хэрэглэлийг он цагийн дарааллаар толилуулав. УИХ-ын дарга тэргүүтэй албаны зочид хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөлтэй уулзан, англи хэл, жолооны сургалтын явцын талаар ярилцахдаа хувь хүний хөгжлийн олон талт хөтөлбөрийн хүрээнд санал, бодлыг нь сонссон юм. Энэ үеэр санхүүгийн суурь мэдлэг эзэмших замаар хэрэглээний зохистой дадал, хуримтлалын оновчтой шийдлүүдэд хамтдаа суралцах зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт алба хаагчдыг хамруулах санаачилгыг УИХ-ын дарга дэвшүүлж, энэ хүрээнд салбарын сайдтай санал солилцов. Үргэлжлүүлэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүндэтгэлийн өрөөнд зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ. Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, бахдам түүх, арвин амжилтын эзэд болсон тус хамт олон төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоог үеийн үед тодотгосоор ирснийг тэмдэглэн хэлэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод, өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн болон цэргийн нийт 5966 ёслолын үүргийг амжилттай биелүүлснийг онцоллоо.

 Тус ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн, “Монгол цэргийн жавхаа”, Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги”, Зэвсэгт хүчний салбарын урлаг, спортын аварга шалгаруулах олон арван тэмцээнүүдэд тогтмол оролцож, тэргүүн байруудад удаа дараалан шалгарч байгаа нь анги хамт олны нийлэмжтэй ажиллагаа, удирдлагын манлайлал, санаачилгын илрэл хэмээн тодотгов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэрэг дайчдад хандан, алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд эзэмшихийн зэрэгцээ хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь нийт иргэд, нийгэмд үзүүлэх зөв үлгэрлэл төдийгүй цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл Мэдээллийн Газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20