Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохыг дэмжжээ

О.Шүрэнцэцэг
2025/03/19

 НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ.

Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.Н ийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх,  төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Тухайн асуудалд НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэсэн саналыг хэллээ.

Үүний дараа Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр цэргийн алба хаах, дүйцүүлэн хаах иргэдийн тоо юунаас шалтгаалж нэмэгдэж, эсвэл буурдаг, одоогоор ямар нөхцөл байдалд хүрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөгчдөд танилцуулахыг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтад үүрэгдлээ. Учир нь төлөөлөгчид тодорхой мэдээлэлтэй байж аливаа асуудалд бодит хандаж, иргэдийн хяналтын үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.

Мөн бусад хэлэлцсэн асуудал тухай бүрт Зөвлөлийн гишүүд санал хэлж, асуултандаа хариулт авлаа. Улмаар өнөөдрийн нийт 12 асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Харин хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга, мэдээллийг илүү тодорхой, дэлгэрэнгүй бэлтгэхийг холбогдох албаныханд сануулав.

Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:

  1. Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай
  2. Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай
  3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
  4. Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтийн тухай
  5. Төслийн хэрэгжилтийг хангах тухай
  6. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт
  7. Зөөврийн ус түгээх байрыг нийслэлийн өмчид авах тухай
  8. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 327 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид авах тухай
  9. Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх тухай
  10. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  11. Нийслэлийн Онцгой байдлын газрын түүхт ой тэмдэглэх тухай
  12. НИТХ-ын ээлжит бус V хуралдааны товыг батлах тухай

12
angry
2
care
2
haha
13
liked
4
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 28 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20