Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

О.Шүрэнцэцэг
5 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

“Байгууллагууд нэгдсэн байдлаар хаягжилтаа засах хэрэгтэй байна”

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.

“Зөрчил арилгаагүй ААН-ийг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна”

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа:

-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 29 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20