Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтээ танилцуулна

Ц.Цэрэнбадам
2025/04/07

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилтийн газрын дарга Н.Булгамаа нар Европын аюулгүй байдал  хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн албаны Хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, Сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын Үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нарыг өнөөдөр (2025.04.07) хүлээн авч уулзлаа.

Европын аюулгүй байдал  хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА) Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж байгаа. Уг хууль олон улсын стандарт, ЕАБХАБ-ын хэмжигдэхүүнд нийцэж байгаад анхан шатны үнэлгээ хийх зорилготой байгаагаа төлөөлөгчид танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийх хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлээд хуулийг сайжруулах санал боловсруулах, улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд уг дүгнэлт ач холбогдолтойг онцлов.

Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн цахим систем нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар Улс төрийн намын тухай хууль, хэрэгжилтэд тулгарч буй асуудлаар төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.  Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтээ маргааш (2025.04.08) Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулах олон улсын семинарын үеэр танилцуулахаа илэрхийллээ. Эцсийн дүгнэлт бэлтгэхдээ дахин Монгол Улсад ажиллахаа мөн мэдэгдсэн.


Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдсэн. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангах, тайлангийн цахим системийг нэвтрүүлэхэд олон улсын туршлага хуваалцахаар Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирсэн. Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 8, 9-нд тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага судлах семинар зохион байгуулах юм. АИХЭА-аас Латви, Англи улсаас мэргэжилтнүүд оролцож, олон улсын туршлагаас хуваалцах болсонд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 30 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20