“Gold Forum 2025” арга хэмжээнээс ОНЦЛОХ 3 үйл явдал

О.Шүрэнцэцэг
2025/03/31

Голомт  банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Gold Forum” арга хэмжээ 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “Gold Forum 2025” арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 300 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай  санал бодлоо солилцсон юм.

Алтны салбарын ирээдүйн төлөв байдал” хэлэлцүүлэг

“Gold Forum” арга хэмжээний үеэр жил бүр алтны зах зээлд тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Алтны салбарын ирээдүйн төлөв байдал” сэдвээр хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийг Голомт банкны Нөөцийн Удирдлагын Газар, Арилжааны хэлтсийн захирал У.Мөнхжаргал удирдаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, Мандал ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашдэндэв нар панелистаар уригдан оролцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа

Форумын үеэр Голомт банк зарим компанитай хамтран ажилах санамж бичиг байгуулан уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмждэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Трансвест Монголиа ХХК, Соёл арвижих ХХК, Майнс Ап ХХК, Хера Экуйпмент ХХК нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

“Медалион”-ы дуудлага худалдаа

2023 оноос энэхүү арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан хандивлаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дуудлага худалдаанаас олсон нийт 126 сая төгрөгийг хүүхдийн төлөөх төслүүдэд хандивлаж, хүүхэд, багачуудад ээлтэй илүү сайхан ирээдүйг бүтээхэд хөрөнгө оруулсан юм.

Харин энэ удаа “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийг бэлгэшээж урласан 999 сорьц бүхий, 1 унц жинтэй алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд дахин хандивлахаар болов.

“Gold Forum 2025” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт зочид төлөөлөгч, Голомт банкны харилцагч та бүхэнд баярлалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 39 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 55 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20