“Хоггүй Дундговь” төслийн хүрээнд хог, хаягдал шатаах зуухыг туршиж үзлээ

Ц.Цэрэнбадам
2025/04/14

"Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг 2025 оныг "Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд тус ондоо камержуулалт, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, цэвэр орчныг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын дарга Т.Мөнхбаяр, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга нар “Хоггүй Дундговь” төслийн хүрээнд жижиг оврын хог, хаягдал шатаах зуух, ахуйн хэрэглээний зуухыг турших үйл явцтай танилцлаа.

Энэхүү жижиг оврын зуухыг ашигласнаар сум болон аймгийн төв хог, хаягдлыг утаагүй шатааж хогийн менежментийг сайжруулах арга зам гэж үзэж байна. Мөн ахуйн хэрэглээний зуух нь утаа бага ялгаруулж, нүүрс бага ашигладгаараа онцлог юм.
"Ган-Илч" ХХК Дундговь аймгийн 7 суманд энэхүү хог, хаягдал шатаах зуухыг ашиглахаар болсноо мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20