​Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна

Ц.Цэрэнбадам
2025/04/14

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа 2 цагийн өмнө
Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ажлын хэсэг удахгүй хуралдана 3 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 3 цагийн өмнө
​Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ 5 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Үерийн аюулаас сэрэмжилнэ үү 5 цагийн өмнө
​ Сувилагч мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 6 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Дорноговь аймагт ажиллаж байна 7 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ 7 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн сувилагчдын өдөр 8 цагийн өмнө
Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 8 цагийн өмнө
Баянхонгор аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1693 болжээ Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ. Өчигдөр
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гатлах гэж яваад энджээ Өчигдөр
“Танкаар айлгадаг шиг УИХ-аар хууль хэлэлцэхээр “Хулгай болно” гэж яг юу яриад байна даа“ Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй Өчигдөр
“Барс” захын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ 2025/05/10
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 2025/05/10
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 2025/05/10