"Төгрөг нуурын орд"-ыг зарсантай холбоотой байж болзошгүй мэдээлэл баримтыг ирүүлсэн

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Иргэдээс бидэнд мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой байж болзошгүй мэдээлэл учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. 2006 оны гуравдугаар сарын 23-нд "Женко" группээс Х.Баттулга гээд хүн гарын үсэг зураад, "Дэвү интернэшнл" групп руу явуулсан албан бичиг байгаа юм. 20 орчим жилийн өмнө Монголын банк санхүү, бизнесийн салбарт "Номаранг"-ийн хэрэг гэж ноцтой зүйл гарсан. Олон хүн хохирогч болсон, 10 сая ам.долларын залилангийн хэрэг гарч байсан. "Женко" группээс явуулсан албан бичигт "Номаранг"-тай холбоотой хариуцлагыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ ноцтой баримт. Хамгийн ноцтой нь, уг албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал, хүсэлт байсан. Энэ бол Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй юм. Бид байгалийн баялгийг онцгойд боддог. Одоо ч зарим улс төрч байгалийн баялгийг иргэдэд тараая гэж яриад байгаа. Нидэр дээрээ зараад дууссан юм биш үү. Гуравдугаарт, 2006 онд уг бичгийг үйлдэж, бичиг явуулсан хүн УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн өөр ажил хийж болдоггүй. Бизнес хийгээд, газар орон зарах албан бичиг үйлдэх боломжгүй.

 


3
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 38 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 53 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20