Наадмын нээлт, хаалтаар бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусган харуулна

Ц.Цэрэнбадам
2025/04/27

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 17-д болсон. Уг хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажил, явцын мэдээлэл, Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн зардал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус, тус хэлэлцсэн. Энэ үеэр наадмын бэлтгэл ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байхаар болсон байна. Бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өгсөн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.

Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэртээ тусгахыг албаныхан анхааруулсан байна. Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгаж өгөхийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан наадмын зохион байгуулах бүрэлдэхүүнд даалгажээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний эхний пробыг зургаадугаар сарын 15-нд үзэхээр тогтсон байна.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20