Хятад болон Өвөрмонголын зах зээлд Лапша гоймонгийн эрэлт тогтмол өссөөр байна

Ц.Цэрэнбадам
2025/06/04

Органик хүнсний хэрэглээ дэлхий дахинд урьд өмнө байгаагүйгээр эрчимтэй нэмэгдэж, хүмүүс зөвхөн ходоодоо бус, эрүүл мэнд, амьдралын чанараа чухалчилсан сонголт хийдэг болсон. Энэ чиг хандлага улам өргөжин тэлж буй өнөө үед Монголын брэнд “Лапша” гоймон олон улсын зах зээлд эрэлттэй, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болон тодорч байна.

Ялангуяа Хятадын хэрэглэгчид, тэр дундаа Өвөрмонголчууд WeChat, Douyin зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан Монголын органик гаралтай хүнс, тэр дундаа “Лапша” гоймонг идэвхтэй эрж хайж, хэрэглэх нь энгийн үзэгдэл болжээ. /Тэдний дунд “Монгол Лапшаг хаанаас авч болох вэ?” гэсэн зурган постууд ч цөөнгүй нийтлэгдэж байна./

Энэхүү сонирхол, эрэлт юунаас үүдэлтэй вэ?

Хятадын нийгмийн онцлог ба хүнсний аюулгүй байдал
Хятадад олон арван жилийн турш нэг хүүхдийн бодлого хэрэгжсэн нь “ганц хүүхэд”-ийн эргэн тойронд нийт зургаан насанд хүрсэн хүн (аав, ээж, өвөө, эмээ, тэдний эцэг эх г.м.) халамж тавих нөхцөлийг бүрдүүлсэн. Ийм учраас гэр бүлийнхэн нь ганц хүүхдэдээ хамгийн аюулгүй, эрүүл, байгалийн гаралтай хүнсийг сонгохыг эрмэлздэг. Тэд байгальд ээлтэй, химийн нэмэлтгүй, цэвэр бүтээгдэхүүнд илүү итгэдэг болсон нь “Лапша” гоймонг онцгой сонирхох шалтгаан болжээ.

Байгаль нь бохирдоогүй, хөрс нь химийн бордоогүй, тариа нь ямар ч нэмэлт бодисгүй — энэ бүх үзүүлэлт Лапша гоймонгийн нэр хүндийг улам бүр нэмэгдүүлж, Хятад болон Өвөрмонгол хэрэглэгчдийн хувьд “Үнэт брэнд” болж байна.

Хятад болон Өвөрмонголын зах зээлд Лапша гоймонгийн эрэлт тогтмол өссөөр байна.

WeChat, Douyin зэрэг платформ дээр хэрэглэгчид өдөр бүр “Лапша” гоймонг эрэлхийлж, мэдээлэл солилцож байна. Тэдний хувьд энэ бол зүгээр нэг гоймон биш — гэр бүл тэр дундаа хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндэд зориулсан бодит хөрөнгө оруулалт юм.

“Лапша” гоймон нь Монголын эрүүл хөрсөнд ургасан улаанбуудайн түүхий эдээр хийгдсэн бөгөөд дараах давуу талтай:

  • Химийн бордоогүй хөрсөнд ургасан түүхий эд
  • Хадгалалтын хугацаа сунгах химийн бодисгүй
  • Өнгө, амт оруулагч ашиглаагүй
  • Элковитоор баяжуулсан (2012 оноос эхлэн)
  • Роботжсон технологи бүхий бүрэн автомат үйлдвэрт үйлдвэрлэгддэг. 

Роботжсон технологий бүхий бүрэн автомат хоногт 100 тонн, жилд 35,000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын хамгийн том гоймонгийн үйлдвэрт үйлдвэрлэгддэг “Лапша” гоймонг зөвхөн Хятад, Өвөрмонгол төдийгүй олон улсын хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцэж, Монгол Улсын хүнсний экспортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах стратегийн бүтээгдэхүүн болж дэлхийн зах зээлд үнэ цэн нь улам бүр өссөөр байна.


0
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20