Г.Занданшатар: Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой

Ц.Цэрэнбадам
2025/06/09

ЕТГ-ын дарга Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.
– Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.
– Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.
– Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид "Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа" гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
– Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.
– Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.
– Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.
– Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, "Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл"-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.
– Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.
– Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.
– Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье.


10
angry
1
care
1
haha
7
liked
8
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 4 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 5 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 7 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр