“ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН УДИРДАХ ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2025/01/08

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр тус яамны харьяа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Удирдах хорооны арав дахь удаагийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдаж, хуралд удирдах хорооны бүрэлдэхүүн болох ССАЖЗЯ, ХББОСЯ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг дарга нар болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцлоо.

Энэ удаагийн хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2024 оны төслийн Үйл ажиллагаа, Худалдан авах ажиллагаа болон Санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, хэлэлцэх асуудлаар төслийн 2025 оны төслийн Үйл ажиллагааны төлөвлөгөө, Худалдан авалт болон Санхүүгийн төлөвлөгөөг тус тус төслөөс танилцуулсан байдлаар гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, ССАЖЗЯ нь чиг үүргийн хувьд аялал жуулчлалын асуудлыг хариуцахаар болсон билээ. Иймд тус төслийн хэрэгжилтийг цаашид ССАЖЗЯ хариуцан ажиллах бөгөөд тус яамнаас төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинээр байгуулж, улмаар 2025 оны төслийн батлагдсан төлөвлөгөөнүүдэд шаардлагатай тодотголыг хийх нь зүйтэйг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга онцолж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн багт амжилт хүслээ.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2019 оноос аялал жуулчлалын салбарт зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй анхны томоохон төсөл юм. Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга, байгууламж, авто зам барих, хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой юм.

Төслийн хүрээнд 2024 онд Хөвсгөл нуурын байгалийн цогболборт газрын орчны бүсийн аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дадал суманд хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар дарж булшлах ландфилл байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламжийг цогцоор нь барьж байгуулан ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөөд байна.

Түүнчлэн дээрх байгууламжуудад шаардлагатай авто пүү, машин техникүүд, хог пресслэгч зэргийг ашиглалтын гарын авлагын хамтаар нийлүүлж, дээрх сумдад нийт 20 орчим га газарт тархсан ил задгай хогийн цэгт техникийн нөхөн сэргээлтийг хийж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20