ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хууль зөрчсөн газрын олголт, барилгын ажлыг зогсоохоор хуулийн байгууллагад хандлаа

О.Шүрэнцэцэг
2025/08/09

Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, автозасварын төв барьж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандлаа.

Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэлтэй гэж сайд үзэж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан сайд Ч.Ундрам дараах арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлжээ:

1.Барилга, хот байгуулалтын хууль зөрчсөн асуудлаар Барилгын хөгжлийн төв болон холбогдох байгууллагад хандан тухайн газрын барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах;

2.Нийслэлийн зүгээс тухайн иргэнд газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж, хэрэв хууль бус бол зөвшөөрлийг түдгэлзүүлэн хүчингүй болгох, хариуцлага тооцох арга хэмжээ авах;

3.Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гарган, газар дээр нь шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг зогсоох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах.

Тус хамгаалалтын бүсэд баригдаж буй энэ барилга нь зөвхөн Богд хааны зуны ордны харагдах байдал, түүхэн үнэ цэнийг алдагдуулаад зогсохгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иргэд энэ талаар удаа дараа гомдол гаргаж, түүхэн дурсгалт өвийн ойр орчимд ийм зориулалтын барилга барих нь байж болшгүй гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Сайд Ч.Ундрам, “Төрийн хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах нь төрийн заавал биелүүлэх үүрэг юм. Иймд хууль, журам зөрчсөн аливаа шийдвэрийг зогсоох, эрсдэл үүсгэж буй барилгын ажлыг таслан зогсоох нь зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон мэдэгдлээ.


1
angry
0
care
2
haha
13
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 30 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20