МОНГОЛЧУУДЫН БЭЛЭГЛЭСЭН МОРЬД “МОРЬТ ХАРВААНЫ ДАШТ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2025/08/22

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн  тамирчид Морьт харвааны 17 дахь удаагийн аваргаа шалгаруулахаар Монголд иржээ. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тайж хайрхан уулын бэлд Монгол, Зимбабе, Тайланд, Бразил, Япон, Солонгос зэрэг 16 улсын Морьт харвааны шилдэг тамирчид өрсөлдөж байна. Монголын Үндэсний Морьт харвааны нэгдсэн холбоо дөрвөн улсаас шалгарч Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. 

Н.Даваадорж   Монголын Үндэсний Морьт харвааны холбооны тэргүүн  

Монголын Үндэсний Морьт харвааны холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэгч, дэмжигчдийн хүчээр эх орондоо амжилттай зохион байгуулж байна. Манай улс тал нутаг, морьдоороо бусад улс орноос эрс ялгарч, тэмцээнд оролцогчид сэтгэл хангалуун өндөр байна. Тэмцээний шагналыг бид үндэсний өв уламжлалаа сурталчлах  таван ханатай гэр, эмээл, монгол дээл гутал гэх мэт өвөрмөц бэлэг бэлдсэн. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид тэргүүлж байна. 

Ү. Батбаяр       Бест буйдан ХХК-ийн ерөнхий захирал, Монголын Үндэсний Морьт харвааны холбооны ТУЗ-ийн гишүүн

Миний хувьд Монголын Морьт харвааны Үндэсний  холбооны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Дэлхийн чансааны тэмцээнийг зохион байгуулахад хөрөнгө, санхүү шаардагдана. Тиймээс  морьт харвааны өв соёлыг хойч үедээ таниулж, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Бест буйдан” ХХК Дэлхийн аваррга шалгаруулах тэмцээний ерөнхий тэтгэгчээр ажиллаж байна. Мөн “Бест технологи” ХХК ивээн тэтгэж Монголын үндэсний телевиз, ETV hd телевизээр Морьт харвааны ДАТШ-ийг орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. Бест буйдан компани үндэсний үйлдвэрлэгчийн хувиар өв соёлоо үргэлж дэмжиж ажилладагтаа баяртай байдаг юм.

Б.Болдбаатар         “Талын дайчид” клубын тэргүүн 

Морьт харвааны 17 дахь  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын талаас өндөр түвшинд эрэмбэлэгдсэн 15 шилдэг харваач оролцож байна. Тэмцээн өнөөдөр буюу 2025 оны 8 сарын 22-ны өдөр Serial Shot төрлөөр эхэлсэн бөгөөд нийт дөрвөн төрлөөр аваргаа шалгаруулна. Энэ удаагийн тэмцээнд иргэдийн бэлэглэсэн морьдын 60 орчим хувь нь оролцож байна. Тамирчид ч мориндоо  сэтгэл хангалуун байгааг хэлэхийн ташрамд нийт монголчууддаа  дахин талархсанаа илэрхийлье.

Монгол улсад анх удаа  ДАШТ-ийг зохион байгуулах нь энэ салбарын хөгжил шинэ шатанд гарсныг илтгэж буй юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 39 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20