“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭВ

О.Шүрэнцэцэг
2025/08/23

“Эрдэнэс Монгол” нэгдлийн төрийн өмчит компаниуд 2025оны эхний хагас жилийн ажлын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөн 08 дугаар сарын 22-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгуулагдав. 

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” улсын валютын нөөцийг 127 сая доллараар зузаалж, Үндэсний баялгийн санд 39,6 тэрбум төгрөгийн орлого оруулсан амжилтаар 2025 оны эхний хагасыг үдэж байна. 2025 оны эхний хагас жилд уул уурхай, ган үйлдвэрлэл, тээвэр ложистик, хөрөнгө санхүүгийн баталсан төлөвлөгөө, тавьсан зорилтоо давуулан биелүүлжээ.

·        1.48 сая тонн хүдэр олборлосон нь төлөвлөснөөс 26%-иар илүү

·        Баяжмал үйлдвэрлэл: 0.79 сая тонн буюу 92% биелэлт

·        Гангийн үйлдвэрлэл: 19.5 мянган тонн ган бүтээгдэхүүн, 18.3 мянган тонн бэлдэц.

·        Санхүү: 284.9 тэрбум төгрөгийн орлоготой, 36.7тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 136%-иар давуулан биелүүлэв.

·        Төсөвт 51.7 тэрбум төгрөг татвар, төлбөр төвлөрүүлсэн 

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажлын биелэлт, амжилтын үзүүлэлтүүд жилдээ сая тонн ган боловсруулах цогцолбор байгуулах  мега төслийн эх суурь болж байна. Арматур зэрэг төмөрдлөгийн бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэж, илүү үнэ цэн шингээж, импортыг орлох, доллар гадагшлах урсгалыг тэр хэрээр багасгах Гангийн цогцолборын төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм. 

Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэрлэлийн технологийн парк” компанитай хамтарч, хөрөнгө оруулагчийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж, ирэх 3 жилд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн базааж: 

- Ил уурхайн зам, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ 100% биелүүлсэн  

- Эрчим хүч, дулаан хангамжийн системд үзлэг шалгалт хийж, дулааны шугам сүлжээгээ шинэчилсэн  

- Нөөцийн түлш, шатахуун, тослох материалаа ханган бүрдүүлсэн  

- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ISO 9001 – Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 – Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байна.  Ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад 4.6 тэрбум төгрөг зориулж, үзлэг оношлогоо, төрөл бүрийн сургалт, аян өрнүүлжээ.  2025-2028 онд ажилчдын орон сууц барихаар зураг төслөө боловсруулж, НОСК-тай хамтран ажиллаж эхлээд байна. 

 

“Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож, 15 га газрыг нөхөн сэргээжээ. Гангийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд, өөрийн дотоод боломжоо бүрэн ашиглаж, хаягдал төмрийн нөөц бүрдүүлж байна. Хүдэр олборлох болон бусад эх үүсвэрээс гарч буй металлын хаягдлаа дахин боловсруулах, хувийн хэвшилтэй түншлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 33 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20