Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

О.Шүрэнцэцэг
2025/08/29

-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд  багш нарыг дэмжихээр боллоо-

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. 

Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. Үүний 70 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөг нь цалингийн зардал байна. Боловсролын салбар 2022 оноос бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлж буй. Ингэснээр багш нарын дундаж цалин нэмэгдсэн ч ЕБС-ийн 1-5 жил ажилласан залуу багш нарын цалин бага, үндсэн цалин нь нэг сая 488 мянган төгрөг байна. Нийт багш нарын 52 орчим хувь нь 15-40 хувийн урамшууллыг сар бүр тооцож, улиралд нэг удаа авч байна. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид багшийн ялангуяа, залуу багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багшийн хөгжил, нийгмийн асуудал, орон сууцны хангамжид анхаарч өгөхийг хүслээ. Нийслэлийн зарим сургуулийн нэгдүгээр ангийн нэг ангид 70 хүүхэд хуваарилагдсан байна. Анги даасан багш нарын ажлын ачаалал өндөр байгаад анхаарч арга хэмжээ авах багш нарын шаардлагыг Ерөнхий сайдад уламжиллаа. 

Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна. Засгийн газар “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд багш нарыг дэмжих тусгай хөтөлбөр гаргаж ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.

 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгджээ. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн асуудалд анхаарч шуурхай арга хэмжээ авах, хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс тооцох асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Боловсролын салбарт цахимжилтийг эрчимжүүлж, “Багшлахуйгаас суралцахуй” /FROM TEACHING TO LEARNING/ тогтолцоонд шилжих, ингэснээр багш, ажилтны цалин хөлсний тогтолцоонд ч өөрчлөлт гарах учиртайг хэллээ. Засгийн газрын хамгийн том МЕГА төсөл бол хүний хөгжил. Иймд Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарна. Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаанд анхаарч, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ. 

 


4
angry
2
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19