Танилц: Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид

О.Шүрэнцэцэг
2025/08/29

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт дууслаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны өчигдрийн /2025.08.28/ хуралдаанаар сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зуран, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийллээ. “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.

Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар танилцуулж байна.

Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн

Мэргэжил: Эдийн засаг
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн
2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга
2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын Дэд дарга

Мэргэжил: Эрх зүйч
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2009-2012 он Ховд аймгийн намын дарга
2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн

Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний багш
Сонгуульт албан тушаал:
2008 он Ардчилсан намын гишүүн
1998-2002 он МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбоо нарийн бичгийн дарга
2001-2005 он Ардчилсан намын гишүүн


Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Мэргэжил: Боловсролын ухааны доктор
Сонгуульт албан тушаал:
2007 он Ардчилсан намын гишүүн
2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, маргааш буюу наймдугаар сарын 30-нд 20:00 цагт NTV телевизээр мэтгэлцэж, 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19