Найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг хүчингүй боллоо

О.Шүрэнцэцэг
2025/09/02

УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Улмаар Монголбанк зээлдэгчийн онооны систем болон, холбогдох журмыг боловсруулж 9 сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр боллоо.

 Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно: 

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

  Зээлийн мэдээллийн сангийн  лавлагаанд өөрчлөлт оруулах тухай

УИХ-аас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болон Зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн мэдээллийг хугацааны болон чанарын ангилалаар тусгасанаар олон нийтийн дунд “Монголбанкны хар жагсаалтад орсон тул иргэд зээл авах боломжгүй болж байна” гэсэн буруу ойлголт, сөрөг хандлагыг байхгүй болгох, иргэдийн санхүүгийн боломжийг хязгаарлаж буй одоогийн тогтолцоог өөрчилөх зорилгоор зээлийн мэдээллийн лавлагаанд хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй байх шийдвэрийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж тус шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа нь 09 дүгээр сарын 10-ны өдөр байхаар тохируулсан. Учир нь зээл олгогч банк, санхүүгийн байгууллагууд дотоод системдээ өөрчлөлт оруулах шаардлагатай тус хугацааг олгосон юм.

Арилжааны банкууд нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 дугаар хамтарсан тушаалын хавсралт болох “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Тус лавлагаанд туссан ангиллын мэдээллийг арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг үнэлэхдээ ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй дижитал зээлийн шийдвэр гаргалтад ч мөн өргөнөөр ашигладаг.

Гэвч энэ тогтолцоо нь олон улсын сайн туршлагад нийцэхгүй байгаа бөгөөд харилцагч зөвхөн нэг зээл дээрээ хугацаа хэтрүүлсний улмаас ангилалд орж, улмаар цаашид аливаа байгууллагаас зээл авах боломжгүй болох сөрөг үр дагавар бий болгож байна.

Анх дээрх журмын хүрээнд нийлүүлэгдэж буй зээлийн хугацаа болон чанарын ангиллын мэдээлэл нь зөвхөн Монголбанкны дотоод хяналт, шалгалт болон судалгааны зориулалтаар ашиглагдах ёстой байсан ч тухайн үед зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээд байхгүй, зээлийн онооны систем бүрдээгүй байсантай холбоотойгоор дээрх тогтолцоо бүрэлдсэн байна.

Мөн хугацааны ангиллыг зээлийн лавлагаанд тусгаж байгаа нь олон нийтийн дунд “Монголбанкны хар жагсаалтад орсон тул иргэд зээл авах боломжгүй болж байна” гэсэн буруу ойлголт, сөрөг хандлагыг түгээж байна.

Тиймээс Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор зээлийн онооны аргачлал хэрэгжих эрх зүйн боломж бүрэн бүрдсэн тул зээлийн эрсдэлийг тооцохдоо ангилал бус зээлийн оноог өргөнөөр ашиглах нөхцөл бүрдээд байна. Иймд иргэдийн санхүүгийн боломжийг хэтэрхий хязгаарлаж буй одоогийн тогтолцоог өөрчилж, зээлийн мэдээллийн лавлагаанд хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй байх арга хэмжээг Монголбанкны зүгээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

 


0
angry
0
care
2
haha
47
liked
7
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19