Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна

О.Шүрэнцэцэг
2025/09/03

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. 

Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан ч гэсэн хүний хөгжлийг дэмжсэн иргэдийн төсөв гэдгийг онцлов. Мөн иргэд, баялаг бүтээгчдийн татварын ачааллыг бууруулсан төсөв гэдгийг тодорхойлов. 

Татварын ачааллыг бууруулах замаар татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжид худалдан авалтаас хамаарч хөнгөлөлт үзүүлнэ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувь байхаар тогтооно. Харин 2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 10 хувь, 500 мянгаас  сая төгрөг хүртэл таван хувийг, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтын хоёр хувийг буцаан олгохоор төлөвлөжээ.  Эдгээр алхмыг хэрэгжүүлснээр НӨАТ-ыг бүх нийтээр жигд төлдөг болно. Татварын бааз суурь өргөжнө, далд эдийн засаг ил болно гэж тооцжээ. 

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой алхмуудыг тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгоно. НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна. 

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлнэ. Энэ жил 85 мянган тонн нүүрс экспортлох зорилтдоо бараг хүрч байна. БНХАУ-ын зах зээлд нүүрс  эрэлттэй хэвээр байгаа учир экспортыг жилд 200 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх боломж бий. Төрийн өмчит компаниудад энэ чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллах даалгавар өгсөн.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар эмнэлэг барих нь гол зорилго бус яаралтай тусламж, эрчимт эмчилгээ үйлчилгээний сайн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн. 2026 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хоёр их наяд 270 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, даатгалын санг нэмэх бус харин эрсдэлийг даах, олон нийтийн хяналтад оруулах  зохицуулалтыг хийх хөтөлбөр давхар өргөн барьж байна. 

Төрийн өмчийн 108 компанийг 70  болгож бууруулах бодлого баримтална. Эдгээр компанийн зардлыг бууруулах, үр ашигтай ажиллах шаардлага тавьсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсноор  борлуултын орлого, тээвэрлэлт, экспорт гурав дахин нэмэгдсэн. 

Нийслэлд сургууль, цэцэрлэг барих 24 байршлын газар чөлөөлөлтөд 70 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашдаа хотхон барьж буй нөхцөлд заавал төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих стандартыг хэрэгжүүлэх ёстой.  Төсвийн төслийг УИХ, Сангийн яамны сайтад нээлттэй байршуулсан, хүссэн хүн бүр танилцах боломжтой зэрэг мэдээллийг Ерөнхий сайд болон салбарын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өглөө.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19