Ө.Шижир: Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг 8 жилээр хүлээлгэдэг Улсын төсөв

Ц.Цэрэнбадам
2025/09/08

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал хөндөгддөг билээ. Нэг ангид 50, 60 сурагч сурч байгаа нь хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн шижир байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “2026 оны Улсын төсвийг хараад, дүгнэлт хийгээд сууж байхад Зөвхөн Боловсролын салбарт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон өргөтгөл барилгын 2-5 жил баригдаж буй төсөл 91 ширхэг, 5-с дээш жил баригдаж байгаа төсөл 4 ширхэг тус тус байна. Эдгээр төслүүд нь нийт дүнгээр Анхны төсөвт өртөг 639.9 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 732.3 тэрбум болж 92.5 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байна.

Улсын хэмжээнд нийт 33180 хүүхдийн багтаамжтай 95 ширхэг сургууль, цэцэрлэгийн барилга 2-с дээш жилдээ ашиглалтад орж чадахгүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 3с дээш жил 

Задалвал Улаанбаатар хотод нийт ЕБС-ийн 6940 хүүхдийн багтаамжтай 10н сургууль 3.3 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй хүлээгдэж байна, ирэх жил орно гэж тооцвол 4.3 жил. орон нутагт 20.540 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг дунджаар 2.4 жилийн барилгажилтын хугацаатай ч ашиглалтад ороогүй ирэх жилийг хүлээгдэж байна. Мөн л ирэх жил орно гэж тооцвол 3.4 жил. Цэцэрлэгийн хувьд Улаанбаатарт нийт 540 хүүхдийн ортой 2 цэцэрлэг 3 дахь жилдээ барилгажилт, орон нутагт 5160 хүүхдийн ортой 37 төсөл 3.2 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй тус тус хүлээгдэж байна. Ашиглалтад орох хугацааг мөн л ирэх жил гэж тоовол 4.2 дахь жилдээ ашиглалтад орох нь.

Энэ хугацаанд төсвийн алдагдал, бүүр цаашлаад ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт хаачив???

 320-хон хүүхдийн багтаамжтай СБД-ын 71-р сургуулийн өргөтгөл барилга 2018 онд анх 1.5н тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлж байсан бол нийт 8 жилийн хугацаанд батлагдсан төсөвт 5.1 тэрбум болсон байх жишээ байна.

Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн 8 жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна.

Энэ мэт төсвөөс салбар салбарын үргэлжилсэн,сунжирсан, төсөв урсгасан, үнэг турж үхтэл хүлээлгэсэн төслүүд дээр дүгнэлтүүд хийж сууна.

Ядаж л эхлээд сургууль цэцэрлэгийг барилгыг 1-2 жилд барьж дуусгадаг улс больё. 2000н айлын хотхоныг ганц, хоёрхон жил барьчихдаг сайд танхимд чинь сууж байхад үлгэр жишээ авал даа.

БҮГДИЙГ БИШ ЧУХЛЫГ ….. амсуулж тавьсаар байтал аль ч үгүй болоод байна энэ улсын төсөв жил бүр !!! “ гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19