“Зүрх мартахгүй” төслийг дэмжин ажиллагч “Эко констракшн” ХХК

Ц.Цэрэнбадам
2025/09/09

Удам залгасан зүрхний мэс засалч, Анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханы санаачилсан “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” уриатай сайн үйлсийн Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оны 7‑р сард эхэлсэн бөгөөд 2027 он гэхэд нийт 1000 хүүхдэд мэс засал хийхээр зорьж эхлүүлсэн ч 2025 онд энэхүү зорилгоо давуулан биелүүлж 1600 гаруй хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийж амьдрал бэлэглэсэн.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй оношилгоо, мэс засал хийж, дахин амьдрал бэлэглэх зорилготой энэхүү сайн үйлсийн аян нь Дэлхийн зөн Монгол, Швейцарын хөгжлийн агентлаг, МИАТ ТӨХК, Голомт банк зэрэг ОУ-ын болон дотоодын олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр амжилттай үргэлжилж, бидний ирээдүй болсон бяцхан зүрхнүүдэд амьдрал, итгэл түгээдэг билээ. 

Барилгын салбарт 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, их хотын бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь 2021 онд 50 сая төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлаж байсан бөгөөд төслийг хэрэгжиж эхэлснээс хойш одоог хүртэл үргэлж дэмжин хамтран ажилладаг халуун сэтгэлт хамт олон юм.

2020 онд эхэлсэн төслийн баг өнөөдрийн байдлаар Монгол улсыг 3 удаа бүтэн тойрч, нийт 75068 км замыг туулан Монгол, Тува, Киргиз, Афганистан зэрэг орнуудын төрөлхийн зүрхний гажигтай, яаралтай мэс засалд орох шаардлагатай нийт 54600 гаруй хүүхдэд үзлэг, оношилгоо хийснээс 1600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийсэн.

“Зүрх мартахгүй” төслийг дэмжигч, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн хэрэгжүүлэгч  "Эко Констракшн" ХХК-ийн халуун сэтгэлт хамт олны зүгээс  Бяцхан зүрхэнд амьдрал, итгэл бэлэглэж, дэм өгөх зорилгоор “Бундан” ТББ-аас хэрэгжүүлдэг энэхүү төсөлд 2021 онд 50 сая төгрөгийг хандивлаж байсан юм. Харин  энэ удаа 12 хүүхдийн хагалгааны төлбөртэй тэнцэх 60 сая төгрөгийг хандивлаж, “Зүрх мартахгүй” төслийн хамт олонд бяцхан үрсийн эрүүл мэндийг сахин хамгаалах энэрэнгүй ариун үйлст нь амжилт хүслээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19