Үйлдвэрүүд урьдчилан цэвэр байгууламжгүй учир Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй эсэргээрээ “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2025/09/09

УСУГ - тай MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр, ААН газар  цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2018.03.14-ний 73 дугаар тогтоолоор “шаардлагатай үйлдвэр ААН байгууллагыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл дээрхи үйлдвэр ААН байгууллагуудаас одоогоор урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр , аж ахуйн нэгж ердөө 34 байгаа юм.

Тэдгээрийг ангилан авч үзвэл:

Эмнэлэгийн байгууллага - 1

Гурилт талх, нарийн боовны үйлдвэр -1

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр -1

Согтууруулах ундаа, ба ус ундааны үйлдвэр  - 1

Арьс ширний үйлдвэр – 12

Ноос ноолуур угаах үйлдвэр -17 байна.

Тэгвэл дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол улсын Мянганы сорилтын сан болон Төв цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж эхлэх үед монгол улсын засгийн газар нь Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усны бохирдолын түвшинг 20213 оны түвшинд хүргэх үүрэг хүлээсэн.

Иймээс өндөр бохирдолын агууламжтай усыг төв шугамд нийлүүлж байгаа 70 үйлдвэр зайлшгүй урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлага бий болсон юм.

Эдгээр 70 үйлдвэрийн тухайд

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр - 6

Архи, пиво, спиртийн үйлдвэр - 9

Мах, махан бүтээгдэхүүн, өлөн боловсруулах үйлдвэр - 36

Гурил, талх нарийн боовны үйлдвэр - 14

Арьс шир боловсруулах үйлдвэр - 1

Ноос ноолуур угаах үйлдвэр – 4 байна.

Одоогоор Урьдчилан цэвэрлэх байгууламж угсарсан 2 ААН байгаа бол зураг төсөл хянагдаж байгаа 7 үйлдвэр, тендер зарласан 1, сайжруулалт хийгдэж байгаа 2 үйлдвэр ААН байна. Харин урьдчилан цэвэрлэх байгууламж огт төлөвлөөгүй 58 үйлдвэр байгаа юм.

Дээрхи ААН байгууллагуудаас бохир усны шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдолын агууламж үзүүлэлт тус бүрээр нь аваад үзвэл 2-264 дахин их гэдэг тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 180.000-220.000 м3 бохир ус хүлээн авч , хүлээн авах сараалжийн байгууламжид 1500-2000 кг хотуу хог хаягдал ирж байна.

Ирж байгаа хот хог хаягдлыг ангилан үзвэл

-Нойтон салфетик

-Усанд уусдаггүй хаягдал цаас

-Үйлдвэрийн хог хаягдал, үс ноос , хялгас

-Малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус

-Өөх тос

-Механик болон органик бохирдолын агууламж хэт өндөр бохирдолттой ус зэрэг нь цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Асуудлын гол нь Улаанбаатар хот удахгүй хоногт 250.000 м3 ус хүлээн авах хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг хүлээн авна.Гэтэл УСУГ-аас энэ оны 7 сараас эхлэн туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн хэдий ч энэ маягаар буюу үйлдвэрийн  хог хаягдал бүхий бохир усыг хүлээн авсан хэвээр байвал нөхцөл байдал сайжрах боломжгүй байхаар дүр зураг харагдаж байгаа юм. Иймээс нийслэлд үйлдвэрлэл эрхлэгч бүхий л ААН -үүд цаашид урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурьлуулах шаардлагатай. Ингэснээр Монгол улсад мөрдөгдөж байгаа МNS : 6561:2024 стандартад нийцүүлэн бохир усаа нийлүүлэх үүргээ биелүүлэх нөхцөл хангагдах юм.

Шинэ цэвэрлэх байгууламжийн насос тоноглолын хувьд сүүлийн үеийн дэвшилтэд технологоор  хийгдсэн тул хог хаягдал орсон нөхцөлд задлах боломжгүй битүүмж бүхий угсралттай. Өөрөөр хэлбэл шууд Тэг зогсолт хийх хүндрэл үүсэх эсрдэлтэй байгаа юм байна.

Энэ дашрамд дурьдахад ирж байгаа үйлдвэрийн хог хаягдлын нөлөөгөөр төв цэвэрлэх байгууламжид одоо ажиллаж байгаа  165 албан хаагчаас 88 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй болох нь тогтоогджээ.

Ус сувгийн удирдах газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19