Сүхбаатарын талбайд барьсан түр байгууламжийг албадан буулгахаар болжээ

O.Аззаяа
2025/10/02

Сүхбаатарын талбайд 2025 оны есдүгээр сарын 19-21-ний хооронд үндэсний "Номын баяр" арга хэмжээ болж өндөрлөсөн. Уг номын баярын арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан  түр байгууламжаа хураалгүй арав гаруй хонож байна. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан түр байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг холбогдох албаныханд хүргүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинээс тодруулахад, "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь  2025 оны есдүгээр сарын 19-21-ний өдөр буюу гурван өдрийн турш номын баярын зохион байгуулж, гурван өдрийн зөвшөөрөл хүссэн. Номын баярт 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож тогтоосон өдрүүдэд газраа бүрэн чөлөөлсөн.

Нийслэлийн зүгээс Сүхбаатарын талбайд барьсан түр байгууламжаа буулгах шаардлагыг удаа дараа "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-т хүргүүлсэн ч хураалгүй 10 гаруй хонож байна.

Тэдний зүгээс нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин зөвшөөрөл олгосон гэх ойлголтыг нийгэмд төрүүлж, төөрөгдөл үүсгэж байна. Төрийн ажил албан бичиг, албан тоотод заасан хугацаатай байдаг. Иймээс НДЗТГ-аас 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн дотор түр байгууламжийг буулгах албан тоот хүргүүлсэн. Тухайн байгууллагаас албан тоотын хариу болгож номын баярын үеэр алдагдал болох 30 сая төгрөгийг барагдуул гэх хариу мэдэгдэл ирүүлсэн байдаг. Нөгөө талаараа Сүхбаатарын талбайд удаан хугацаагаар түр байгууламж байх боломжгүй. Учир нь аюултай эрсдэл, нөхцөл байдал үүсэх магадлалтай. Байгалын хүчин зүйлээс хамаарч салхи, хуй дэгдвэл бэхэлгээ муу түр байгууламж нурах, хүүхэд болон ахмад насны дээрээс унах,  бие махбодын хохирол амсвал НЗДТГ хариуцлага хүлээнэ. Нэг үгээр түр хугацааны байгууламж барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ хариуцлага хүлээхгүй гэж ойлгож болно. Үүнээс гадна "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-аас номын баяраас хойш дайралт ирж байгаа. Энэ нь ёс зүйгүй санагдаж байна. Нийслэлийн зүгээс түр байгууламжийг номын баярыг тохиолдуулан барих хэрэгтэй гэж зааж, тусгаж өгсөн зүйлгүй атал үүссэн алдагдлыг нийслэлээс нэхэмжлэх нь зохимжгүй үйлдэл гэж харж байна. Мөн нийслэлээс 3.5 тэрбум төгрөгийг нэхэмжилнэ, чиний нэр төрд халдана гэж сүрдүүлж эхэлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжийг буулгах албан тоотыг 2025 оны аравдугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн. Тухайн байгууллага рүү 48 цагийн өмнө албан мэдээлэл хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар түр байгууламжаа буулгасан явц алга байна. Хэрэв номын баярыг холбогдуулж барьсан түр байгууламжаа  тогтоосон хугацаанд буулгахгүй бол албадан буулгана. Ингэхдээ татвар төлөгчийн мөнгөөр буулгаж, тухайн ТББ-руу албан буулгасан зардлыг нэхэмжлэх хэлбэрээр шилжүүлнэ" гэлээ.


1
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20