Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

O.Аззаяа
2025/10/09

Монгол Улс 70 сая малтай учраас мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах нь нэн чухал. Тиймдээ ч мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна.

Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулна гэж 15 жилийн өмнөөс яригдсан ч 2024 оны аравдугаар сарын 3-нд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулснаар ажил эрчимтэй явж эхэлсэн. 2025 оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан. Кластер парк нь хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд баригдах юм.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах хүрээнд БОННҮ-ний ажил хийгдэж буй бөгөөд ажлын явц 70 хувьтай байна. Инженерийн дэд бүтцийн ажлуудад төсвийг шинэчилж, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм. Энэ талаар "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ерөнхий инженер Т.Батдондог “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байршина. Зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.

Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг барьж байгуулна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Ингэснээр Монгол Улсын малын гаралтай нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах бөгөөд 5600 ажлын байр шинээр бий болох юм.


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20