Электрон тамхины олон төрлийн амт, үнэр хүүхэд, залууст “аюулгүй, хор багатай” гэсэн ташаа ойлголт өгч байна

O.Аззаяа
2025/10/10

Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болоод байна. Монгол Улсын хувьд ЭМЯ, ХӨСҮТ-ээс 2019 онд хийсэн судалгаагаар 13-15 насны сурагчдын 10.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байсан бол 2023 онд 13-17 насны сурагчдын 19.9 хувь нь янжуур тамхи, 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа үр дүн гарчээ. Ялангуяа, охидын дундах электрон тамхины хэрэглээ 20% болж өссөн нь маш ноцтой үзүүлэлт юм. Хэрэглэгчдийн олонх нь электрон тамхийг “аюулгүй” гэсэн ташаа ойлголтоор хүлээн авч, амт, үнэр, дизайн зэрэг нь хэрэглээг дэмжих хүчин зүйл болсоор байна.

 Электрон тамхины олон соролттой төхөөрөмжүүд, төрөл бүрийн амт, дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнүүд нь залуусын сонирхлыг ихээр татаж, хэрэглээг хэвийн мэт ойлгоход шууд нөлөөлж байгааг Монгол Улсад Өсвөр үе, залуучуудын дундах электрон тамхины хэрэглээний огцом өсөлтөд чиглэсэн зах зээлийн талаарх судалгааны эцсийн тайланд дурджээ.

 Электрон  тамхинд хэрэглэж байгаа амт, үнэр оруулагч нь түүний хоруу чанарыг улам нэмэгдүүлж байгааг анхааруулсан. Тухайлбал ванилин, синнамоны амт оруулагчид байгаа альдегид цахилгаан тамхины хорт бодисыг нэмэгдүүлж байгааг ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримт нотолгоонд онцолсон байна. https://www.who.int/publications/i/item/9789240032095 Түүнчлэн электрон тамхи татан хэрэглэж  байсан хүн уламжлалт янжуур тамхийг хэрэглэж эхлэх, улмаар донтох магадлал 3-5 дахин нэмэгддэг талаар олон судалгааны үр дүн гарчээ.

 Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Тамхины хяналтын тухай суурь конвенц (FCTC)-ийн Нарийн бичгийн дарга нарын газар, Конвенцын талуудын бага хурлаас электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн (ENDS/ENNDS) нь никотины хамаарал, эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж, ялангуяа өсвөр үеийнхэнд ноцтой хор уршиг учруулж буйг онцлон, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээг хязгаарлах буюу хориглох хууль, бодлогын арга хэмжээ авахыг зөвлөсөн бөгөөд бүх төрлийн амт, үнэр оруулагч нь хүүхэд, залуусын хэрэглээг өдөөж байгааг харгалзан, тэдгээрийг бүрэн хориглох шаардлагатайг анхааруулсан байна.

 Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглосон байна.

Тодруулбал, Нидерланд, Дани, Эстони, Финланд, Унгар, БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зеланд зэрэг орнууд, Канад, АНУ-ын зарим муж тамхины амт, үнэрийг бүрэн хоригложээ.

 Ийнхүү зохицуулалт хийж, зөвхөн амт, үнэр хорьсноор эхний жилдээ залуусын тамхидалт 10-25%, татварыг үе шаттай нэмснээр хэрэглээ 43% хүртэл буурсан үр дүнгүүд гарсан байна. Тухайлбал,

  • Эстони 2020 онд амт, үнэрийг хорьсноор залуусын электрон тамхи хэрэглэх түвшин 25% орчим буурсан.
  • Австрали 2023 онд тамхины амт, үнэрийг хорьж, өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 16%-аас 12% болж буурсан.
  • Шинэ Зеландад мөн өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 12 орчим хувиар буурчээ.

 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20