Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

O.Аззаяа
2025/10/10

Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон юм.

Хууль тогтоомж зөрчсөн эдгээр иргэдэд хууль, тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, ийнхүү албадан гаргав. Мөн гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудад торгууль ногдуулж, холбогдох албан шаардлага хүргүүллээ.

Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж,  виз олголт өссөн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн байх хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдэж, албадан гаргагдаж буй иргэдийн тоо  өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэд 86,6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргагдсан гадаадын иргэд 2.2 дахин өссөн байна.

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20