Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ

O.Аззаяа
2025/10/10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус станцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ хот, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ. Өнөөдөр Дамбадаржаа дулааны станц баригдаж буй байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод 2026 онд хэд хэдэн эрчим хүч, дулааны станцыг барина. ТЭЦ-5, Хог шатааж 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Эмээлтийн 24 МВт дулааны цахилгаан станцын барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. Дэнжийн мянга буюу Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Хан Хиллс хотхоны баруун талд 110 МВт хийн дулааны станцыг ирэх жилээс барина. Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн учраас 2026 онд хамгийн түрүүнд ашиглалтад орно. Дамбадаржаа станцаас дулаанаа хангах Дамбадаржаа дэд төвийг 2000 айлын орон сууцны хороолол байдлаар төлөвлөж, ирэх жилээс газрыг нөхөн олговортойгоор чөлөөлнө. Дамбадаржаа дэд төв нь Сэлбэ хоттой холбогдсон орон сууцны хороолол болно. Харин Сэлбэ хотын долоон багц ажлын хүрээнд нийслэлийн санхүүжилтээр 9000 айлын орон сууц, хувийн хэвшлийн санхүүжилтээр 4000 айлын орон сууц буюу нийт 13 мянга орчим айлын орон сууц, үйлчилгээний төвтэй цогцолбор хороолол барина, эхний ажлууд хийгдээд явж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлээс Дамбадаржаа станцын хойно болон Хүннү хотод газрын гүний дулааныг ашиглах талаар судалгааг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Хайгуул өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хийж байгаа юм. Сэлбийн сав газарт 3000-3500 метрийн гүнд дулааны эх үүсвэр олдсон тохиолдолд Дамбадаржаа, Сэлбэ орчмын оршин суугчдыг хатуу түлш, сэргээгдэх эрчим хүч хосолсон байдлаар дулаанаар хангах боломж бүрдэнэ. Цаашлаад нийслэл хот төдийгүй Монгол Улсын аймаг, сум суурин газруудад дулаан хангамжийн шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой.

Мөн дээрх эрчим хүч, дулааны станцын төслүүдийн явцын талаар сэтгүүлчдийн асуултад хотын дарга Х.Нямбаатар хариулт өгсөн юм. Тэрбээр “Нийт төслүүдэд  Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны үлгэрчилсэн дүрэм ФИДИК гэрээгээр EPC гэрээ байгуулж байгаа. ТЭЦ-5 станцын гэрээний хэлцэл дууссан. Аравдугаар сарын дундуур гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас авна. Нийслэлээс 20 хувийг, төр, хувийн хэвшлийн түншлэл эзэмшигч компани 80 хувийг хариуцна. 30 сарын дотор ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй. Хог шатаах үйлдвэрийн гэрээ байгуулах эрхийг мөн аравдугаар сарын дундуур болох НИТХ-аар олгоно. 24 сарын дотор ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй. Дэнжийн мянгын дулааны станц барих газрыг чөлөөлж дууссан. Тус станц нь 6 дугаар магистрал шугамыг 7 дугаар магистрал шугамтай холбож, Улаанбаатар хотын баруун хойд хэсэг Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангана. Эмээлтийн 24 МВт дулааны цахилгаан станцыг барих гүйцэтгэгч шалгарсан, гэрээ байгуулсан. 2026 онд барилга угсралтын ажил эхэлнэ. Хан хиллс хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, инженер геологийн болон техникийн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Тус станц ТЭЦ-3 станцын дунд даралтын хэсгийн эрчим хүчний эх үүсвэрийг хангана. Дээрх станцууд баригдсанаар Улаанбаатар хотын дулааны асуудал шийдэгдэнэ. Цаашид Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Морингийн даваа, Яармаг, Зайсан чиглэлд нэмж станц барих талаар судалж байна” гэсэн мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20