"Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайг түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина

O.Аззаяа
2025/10/12


Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээндгэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан. Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.


Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан. Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв.

Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.



1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20