Дүүжин тээврийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна

Л.Бямбажав
2025/10/13

"Дүүжин замын тээвэр" төсөл нь хүн амын нягтрал, авто замын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл юм. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 38 хувьтай байна. Нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга баригдахаас хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж, тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан. Тулгуур баганын суурийн ажлын явц 75 хувьтай байна.  Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсраад байгаа юм. Төслийн барилга угсралтын ажлыг Францын “Пома" групп болон “Моннис инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 90 гаруй хүн, 15 машин механизмтай ажиллаж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Өнөөдийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь бууж, төслийн хэрэгжилтэд ашиглаж байна.

  • Дүүжин замын тээвэр нь сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 ган утастай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн байна.
  • Ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй. Татлагыг техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэжээ.

Төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна. Төслийн талбайд аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, ажил эхлүүлэх зөвшөөрөл журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил гүйцэтгэж буй бүх ажилтан хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглэж, өндөрт болон тоног төхөөрөмжийн бүсэд аюултай бүсийн хязгаарлалт, анхааруулах тэмдэг, хашлага, тусгаарлалт байрлуулж, цахилгааны түр шугам, газардуулга, галын аюулгүй байдлын хангалт зэргийг өндөр түвшинд шалгуулан, шаардлага ханган ажилладаг. Сар бүр төслийн нэгж, нийслэлийн Онцгой байдлын газар болон туслан гүйцэтгэгч байгууллагууд хамтран ХАБЭА аудит зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах, сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

  • Дүүжин замын тээвэр нь Яармаг болон Хархоринд тус бүр буудалтай байна. Нийт 4.2 км үргэлжлэх замд тог тасрахад нөөц генератор ажиллана. Ингэснээр зорчигчдыг эрсдэлгүй, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа шинэ систем учир хууль эрх зүйн зохицуулалтгүй юм. Харин Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэсгээс “Аюулгүй ашиглалтын журам” гаргасан. 2010 онд баталсан тус журмаас өөр ямар нэг зохицуулалт байгаагүй учир 2023 оноос эхлээд Европын Холбооны 15 стандартыг MNS болгож нутагшуулсан. Энэхүү стандартууд нь хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагууд юм. Монголын нөхцөлд бүрэн нутагшсан эдгээр стандарт нь дүүжин замын тээврийн хууль эрх зүйн зохицуулалтын суурь болно. Эдгээр стандартад үндэслэн дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллага нь ашиглалтын үеийн дүрэм журмыг боловсруулж, зорчигчдод мөрдлөг болгон ажиллана. Зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй метро, трамвай зэргээр бүх төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх багц хууль гаргахаар ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 36 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19