Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

O.Аззаяа
2025/10/14

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэнэ. Нэгдүгээр үе шатанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.8 хувь, далан байгуулах ажил 95 хувь, дам нуруут гүүрний ажил 90 хувь, дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.4 хувийн гүйцэтгэлтэй байна.


Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Хөшигийн хөндийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дамжин, Хөшигийн хөндий хүрнэ. Нийт 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай баригдана. Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37 компани гүйцэтгэж байна. Нийт бүтээн байгуулалтын ажилд 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн оролцоно.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол:

Жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дамжихгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх шинэ дэд бүтцийг нэвтрүүлнэ.

  • Хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа бол төслийн үр дүнд ачаалал 20-30 хувиар буурна.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
  • Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжинэ.



0
angry
0
care
2
haha
8
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20