Монгол Улс хамгийн хямд тамхитай, хамгийн бага татвартай

O.Аззаяа
2025/10/15

Дэлхийн улс орнууд хортой бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулах замаар хэрэглээг бууруулах зохицуулалт хийдэг бөгөөд энэ нь үр дүнтэй арга гэж үздэг. Монгол Улс тамхин бүтээгдэхүүний Онцгой албан татварыг 2017 оноос хойш нэмээгүй бөгөөд хөрш зэргэлдээ улсуудтай харьцуулахад янжуур тамхины худалдаалагдаж буй үнэ 3-4 дахин хямд байгаа нь хүүхэд залуучуудын дунд тамхидалтыг нэмэгдүүлэх, хэрэглээг гааруулах нөхцөл үүссэн байна.

 Дэлхийн улс орнуудын янжуур тамхины үнэ ба татвар

 Тодруулбал, 2019 онд 13-15 насны сурагчдын 14% нь янжуур, 3.5% нь вэйп татдаг байсан бол 2023 онд янжуур татах хүүхдийн тоо 19%, электрон тамхиных 24.8% болж өсжээ. Тиймээс хүүхэд залуусыг донтуулах эрсдэлтэй энэхүү хортой бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний ангилалд оруулж, зохицуулалттай болгож, онцгой албан татвартай болгох юм.

Янжуур тамхи өнөөдөр Австралид 23 ам.доллар, БНХАУ-д 2.4 доллар байхад Монгол Улсад өнөөдөр тамхины үнэ 1 доллар ч хүрэхгүй байна. Татвар ч мөн хамгийн бага буюу 42% байгаа бол борлуулалтын үнийн 75% нь татвар байх ёстой гэж ДЭМБ зөвлөдөг. Янжуур болон электрон зэрэг бүх төрлийн тамхины татварыг ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнд хүргэж үе шаттай нэмснээр 2030 он гэхэд манай улсад тамхидалт 14% буурна гэсэн тооцоотой байна.

 Татвар нэмэх нь өсвөр насны хүүхдүүд, залуусын тамхидалтыг үр дүнтэй бууруулж чадсан олон улсын сайн туршлага байна. Тухайлбал, Австрали улс жил бүр 25% нэмэхэд тамхины хэрэглээ 15% буурсан. Колумб 300% буюу 3 дахин нэмж, хэрэглээгээ 34% бууруулж чадсан. Энэ мэт олон жишээг дурдаж болно.

 Архи болон тамхины онцгой албан татварын орлого 

Татварт эзлэх тамхины ОАТ хувь жилээс жилд буурч ирсэн нь татварын бодлогоор тамхины хэрэглээг бууруулах бодлого огт байхгүй байна гэсэн ДЭМБ-ыг шүүмжийг нотолж байна.

Тамхины үнэ хэтэрхий хямд, өрхийн зардалд 3.2%-ийг эзэлж байгаа нь Канад улстай харьцуулахад 4 дахин бага байгаа нь хэрэглээг улам тэлж, нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бий болгожээ.

 

 

 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20