П.Наранбаяр: Багш нарыг хууль бус ажил хаялтад оролцохгүй байхыг уриаллаа

O.Аззаяа
2025/10/16

Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэж ирсэн билээ.

Харамсалтай нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, нэг ангид хичээллэх хүүхдийн тооны өсөлт зэрэг ажлын ачаалалтай ажиллаж буй багш ажилтан хангалттай цалин хөлс авч, нийгмийн баталгаагаар хангагдан ар гэртээ санаа зоволгүйгээр сэтгэл хангалуун ажиллахад хүрэлцэхгүй байгааг салбарын сайдын хувьд ойлгон дэмжиж дараах уриалгыг хүргүүлж байна.

 Үүнд:

1. Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн 3.1-д Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны үндсэн цалинг 2023 онд хүрсэн түвшнээс бууруулахгүй, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Жил бүр цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар талууд нэмэлт хэлэлцээр байгуулна" гэж заасан. Хэлэлцээрийн энэхүү заалтын хэрэгжилтийг хангаж багш, ажилтны цалин хөлсийг 2023 оны түвшинтэй харьцуулахад энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 17 хувиар нэмэгдүүлсэн. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх хэлэлцээрт багш ажилтны цалин хөлсийг жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх гэж заасан мэтээр олон нийтэд гуйвуулж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавсралтаар Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийг хүргүүлэв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3.3-т багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангахаар заасан байдаг.

2. Боловсролын яамнаас багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Сангийн яам, Засгийн газарт удаа дараа хүсэлт, санал гаргаж ажилласан.
Үүний дүнд өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. Ингэснээр салбарын нийт 90 гаруй мянган багш, ажилтны үндсэн цалинд шаардагдах нийт 509,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусган хүргүүлэв. Нэмэгдэж байгаа хэдий ч Боловсролын яамнаас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан багш, ажилтны цалин хөлсийг 3 хүртэл жилийн хугацаанд үе шаттайгаар 3,5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөн, бодлогын бичиг баримтыг гаргахаар УИХ, Засгийн газар салбарын яамдтай хамтран ажиллаж байна.

3.Засгийн газар, Боловсролын яамны зүгээс багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсээр байтал Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 10 дугаар 16-ны өдрийн 08.00 цагаас улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулах болсон талаар мэдэгдлийг бидэнд ирүүлсэн.

Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх хөдөлмөрийн арбитр байгуулагдсан байна. Энэхүү хөдөлмөрийн арбитр нь талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэх байгууллага бөгөөд тус маргааныг одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад ажил хаялт зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29 2-т заасны дагуу хууль бусад тооцогдох эрсдэлтэй.

Ийнхүү ажил хаялт нь хууль бусад тооцогдсон тохиолдолд ажил хаялтад оролцсон багш, ажилтанд цалин хөлс олгогдохгүй бөгөөд ажил хаялтын үеийн цалин халс холбогдох бусад зардлыг зохион байгуулсан буруутай тал хариуцахад хүрнэ.
Боловсролын сайд миний бие Монголын багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх бүхий л нөөцийг судалж, цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд байнга анхаарч, тууштай дэмжиж ирсэн хэдий ч улсын хэмжээнд багш ажилтны дунд ажил хаялт хууль бусаар зохион байгуулах асуудлыг эрс эсэргүүцэж байна.

Иймд Та бүхнийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн эрх ашгийг дээдлэн, гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хичээл, сургалтын хэвийн уйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч, ажил хаялтад оролцохгүй байхыг уриалж байна.



12
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20