Дулааны тавдугаар цахилгаан станц 40 мянган өрхийг дулаанаар хангана

Б.Хонгорзул
Өчигдөр

Нийслэлийн эрчим хүчний хангамж 2030 онд 3328 МВт хүрч, 55 хувийн чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй хот, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь дэд бүтцийн хөгжлийн суурь шаардлага болоод байгаа юм. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт тус станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгосон. Тус станцыг Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 га талбайд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай барина.Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.

Уг төсөл нь Улаанбаатар хотын төвлөрөл, хотжилт хурдацтай нэмэгдэж байгаатай уялдан жилээс жилд өсөн нэмэгдэж буй дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр эрчим хүч хэрэглэхэд чухал ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 32 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20