Ж.Эрдэнэбат: Намын даргыг МАН-ын Их хурлаар шийдэх ёстой

O.Аззаяа
2025/10/28

МАН-ын Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлын талаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.

Тэрээр "МАН-ын Их хурал удахгүй болно. Намын шийдвэрийг хэн нэгний хүслээр биш олонхын шийдвэрээр гаргадаг. Намайг Ерөнхий сайдаас огцрох үед Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байсан. Ер нь Монгол Улсын Засгийн газрын насжилт 1.2 жил болоод байсан. Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан, манай Засгийн газрыг огцруулснаас өөр. Би ч бас цагтаа хэлмэгдэж явсан. Хэвлэл, сошиалаар баахан дайрч давшилж, харлуулж байгаад дараа нь хуулийн байгууллагыг татан оролцуулдаг. Өнөөдөр надтай холбогдох хулгай, луйвар, ЖДҮ, нүүрс, банк гээд ямар нэгэн зүйл байхгүй. Тэгэхээр Ж.Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа огт хулгай хийгээгүй гэдэг нь тодорхой байгаа биз? Улс төрийн зорилго, захиалгатайгаар хүнийг хэлмэгдүүлэх үйлдлүүд гардаг. Би өөрөө хэлмэгдэж явсан хүний хувьд хэлэхэд хууль шүүх эцэслээгүй л бол үүнд итгэж болохгүй" гэсэн юм.



2
angry
0
care
1
haha
16
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20