Соёлын яам Fulham-тай ингэж хамтарчээ

O.Аззаяа
2025/11/05

Соёлын сайд Ч.Ундрам өчигдөр Английн Премьер лигийн Fulham клуб үлдэгдэл төлбөрөө аваагүй учраас Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн, энэ клубтай их үнийн дүнтэй гэрээ хийсэн гэх мэт мэдэгдэл хийсэн юм. Засгийн газар 2024 оноос  “GO MONGOLIA” үндэсний брэндээр дамжуулж 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер лигийн алдарт Fulham клубтэй ажиллаж  эхэлжээ. Мэдээж Монголоо дэлхийд сурталчлах зорилгоор хамтарч байж. Залуус, аялал жуулчлал, соёл гэсэн гурван үндсэн чиглэлд хамтран ажилласан байх юм. Гэрээний үнийн дүнгийн тухайд олон улсын үнэлгээгээс 10-20 дахин бага үнээр гэрээ байгуулсан аж.

Монгол хүүхдүүд “Fulham”-тэй хамтарсан бэлтгэл хийэм клубийн сургалтын бааз дахь бэлтгэлийн хөтөлбөр. 2025 оны 4 дүгээр сарын 2-7-ны хооронд Фулхэм клубийн Премьер лигийн түвшний сургалтын бааз дээр “Go Train with Fulham” хөтөлбөрөөс сонгогдсон 11 хүүхэд болон Соёлын яамны 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч, сургалтын хөтөлбөрийг зохион байгуулав.

Эхнийх нь “Go Train with Fulham FC” хөтөлбөр юм байна. “Fulham” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, 2024 оны 10 дугаар  сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж 11 хүүхдийг сонгон шалгаруулжээ. Эдгээр хүүхдүүд 2025 оны 4 дүгээр сард Англи улсад очиж, “Кравэн коттэйж” цэнгэлдэх болоод Фулхэм хөлбөмбөгийн клубтэй танилцаж, клубийн дэргэдэх академийн дасгалжуулагч нартай мэргэжлийн бэлтгэлийн баазад хоёр өдрийн сургалт, хамтарсан бэлтгэл хийж, тус клубийн дэргэдэх багтай нөхөрсөг тоглолт хийсэн байна.  

 Fulham”-ын ажлын үр дүнг QI Media Value-гаар хэмжжээ

Fulham клуб-тэй хамтарсан хоёр дахь чиглэл нь аялал жуулчлал байж. “Go Mongolia” брэндийн телевизийн дамжуулалт болон бусад хэвлэл мэдээллийн сувгаар гарсан илэрхийлэл, үзэгдэл, брэндийн үнэ цэнийг “Quality Indexed Media Value (QI Media Value)-аар хэмждэг байна. Энэ арга нь спортын ивээн тэтгэлгийн хүрээнд брэндийн ил тод байдал, хандалт, үнэ цэнийг бодитоор тооцоолдгоороо онцлог юм байна.

“Go Mongolia” брэндийн телевизийн дамжуулалт болон нийгмийн сүлжээний илэрхийлэл нь онцгой амжилттай байж, дэлхий даяарх үзэгчид, дижитал хэрэглэгчид, стадион дахь үзэгчдэд брэндийг хүчтэй таниулсан гэдгийг тоон үзүүлэлтээр сонирхуулъя.

Нийт QI Media Value

£14.2 сая (₮63.9 тэрбум орчим)

Нийт үзэгчид

151 сая хүн

Нийт дижитал / нийгмийн сүлжээний хүрэлт (impressions)

238.8 сая

Нийт нийгмийн сүлжээний оролцоо (engagements)

10.1 сая

Монгол руу аялал төлөвлөгч фэнүүд

32%

Худалдааны өсөлт

14–71%

Нийт спортын оролцогчид

176 хүн

 Fulham”-ийн тоглогчдын пост бүр  63 сая гаруй  дагагчдад  нь  Go Mongolia”-г сурталчилжээ

Go Mongolia брэнд “Fulhem”  клубын эзэмшлийн болон захиалгат сувгууд дээр олны анхааралт хүчтэй орж байж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Fulhem” клубын нийгмийн сүлжээний дагагчдын тоо 1.6 саяар өссөн аж. Зөвхөн энэ улиралд  гэхэд 576.000 шинэ хэрэглэгч нэмэгджээ. Хамгийн хурдан өссөн платформ нь Facebook юм байна. “Go Mongolia”-той холбоотой контент  191 сая дижитал хандалт авсан бол Go Mongolia Always On” контент 22.4 сая хандалттай байна. Одоогийн байдлаар клуб 5 сая гаруй дагагчтай, жил бүр 706 сая гаруй хандалт авдаг, Fulham-ийн тоглогчид нийлээд  63 сая гаруй нийгмийн сүлжээний дагагчтай, тэдний пост бүр Go Mongolia логог дэлхий даяар харуулжээ. Фулхэмийн фэнүүд Их Британийн дундаж хүнээс 15 дахин илүү Go Mongolia-г мэддэг, түншлэлийн тухай 47 дахин илүү мэдлэгтэй, 2023 онд Зүүн Азид аялсан байх магадлал Их Британийн  хүн амаас 5 дахин их, 100 мянган евро ба  ба түүнээс дээш хадгаламжтай байх магадлал Их Британийн хүн амаас 122 хувиар  өндөр гэх статистик гарчээ. “Fulham”-ийн  фэнүүд аялал жуулчлалд мөнгө зарцуулах чадвартай, зорилтот хэрэглэгч гэдгийг энэ тоо харуулж байна. Дашрамд сонирхуулахадGo Mongolia” логотой бэлтгэлийн хувцас Fulham  клубын түүхэнд хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүний нэг болжээ.

 Fulham өнгөрсөн жил Монголын тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэжээ

 “Fulham” клубтай хамтарсан гурав дах чиглэл нь соёл байж. 2024 оны 12 дугаар сарын 29-нд, Фулхэм клуб Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн “Go Mongolia Matchday Takeover” арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг тоглолт нь Премьер лигийн Fulham vs Arsenal байсан аж. Энэ үеэр Fulham-ийн  бүх дижитал суваг, стадион дахь LED дэлгэц, нийгмийн сүлжээний постууд “Go Mongolia”-д зориулсан контент, уриа, дүрслэлтэйгээр ажилласан байна. Монголын туг, өнгө, уриа бүхий дижитал графикууд тоглолтын өмнө болон дараа гарчээ. Энэ тоглолтыг 158 орон шууд дамжуулсны 20 гаруй орон нь Ази, Европын гол аялал жуулчлалын зах зээлүүд байж. 9.8 сая телевизийн үзэгчийн хандалт, 680 мянган нийгмийн сүлжээний оролцоо бүртгэгджээ. “Go Mongolia Matchday” хаштаг  48 цагийн дотор 3.1 сая хүнд хүрсэн байна.

 “Gur of Games” бол Fulham  клуб, Go Mongolia-гийн  хамтран бүтээсэн цуврал контент аж. Fulham-ийн тоглогчид Монголын спорт, соёлын тухай асуултад хариулж, бие биетэйгээ уралдсан сонирхолтой хэлбэртэй энэ контентыг YouTube, TikTok, Instagram, Facebook зэрэг бүх платформоор цацаж, нийтдээ 7.9 сая хүнд хүрчээ.  “Gur of Games” контентын хамгийн өндөр үзэлттэй видео нь “Andreas Pereira vs Harrison Reed” байж. Уг видеог 1.2 сая хүн үзсэн байна. Уг  контент нь “Go Mongolia” брэндийн соёл, хөгжил, спортын нэгдэл гэсэн ойлголтыг дэлхий дахинд хүргэжээ.

 Эцэст нь онцлоход Go Mongolia, Fulham FC-гийн  хамтын ажиллагаа нь 2024–2025 онд Монголын аялал жуулчлалыг дэлхийд бодитоор сурталчилсан хамгийн амжилттай кейс болж чадсаныг дээр өгүүлсэн баримтууд нотлож байна. Монголыг анх удаа Премьер лигийн түвшний спортын маркетингийн тавцанд гаргасан уг хамтын ажиллагаа  “Go Mongolia” брэндийн дэлхийн хэмжээнд танигдах үнэ цэнийг 12 дахин нэмэгдүүлчихэж.


10
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20