Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш

Б.Хонгорзул
2025/11/07

УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр, "Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш" гээд,  "Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.

Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна.

Монгол, Англи улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан “Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон. Зөвхөн Соёлын яам гэлтгүй, Гадаад харилцааны яам, Англи Улсад суугаа элчин сайдын яам ч тодорхой хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Ер нь төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрд төсөв шаардлагатай байдаггүй. Зарим үед хувийн хэвшлээ дэмжиж Олон Улсын байгууллага, улс орнууд руу албан бичиг явуулах зэрэг бодлогын ажлаа бүхий л яамд хийдэг. Зөвхөн “Тамгагүй төр” жүжигт онцгой бодлогын дэмжлэг үзүүлсэн асуудал байгаагүй.

Улс төрийн зорилгоор тасалж тавьсан тогтоолыг бүрэн эхээр нь орууллаа. Монгол Улс анх удаа нэгдсэн стратеги төлөвлөгөөтэйгөөр улсаа Олон Улсад сурталчилж, мэдээ мэдээллээ дэлхий дахинд хүргэж эхэлсэн ажлыг бүхлээр нь үгүйсгэж, харлуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгадаг байх учиртай" гэсэн юм. 








7
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20