Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар орж хэлэлцэнэ

O.Аззаяа
2025/11/20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо.

МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж,МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ.

Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын санлаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.

Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
-2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
-2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
-2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
-2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
-2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

-2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
-2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
-2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
-2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
-2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
-2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
-2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
-2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
-2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
-2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд


1
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20