“Булганы сэргэлт” хөтөлбөрт хамрагдсан сурагчид өнөөдөр БНСУ-ыг зорилоо

O.Аззаяа
2025/11/20

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирын санаачилгаар  "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн чиглэлд тулгамдаж буй асуудлуудыг хамруулсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Боловсролын салбарт чиглэлд Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлээр аймгийнхаа хүүхэд, залуучуудыг гадаад болон дотоодын их дээд сургуульд сургах зорилтын хүрээнд 2025 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 18 төгсөгч БНСУ-ын Хусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр суралцахаар мордлоо.

Сурагчид 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин буюу ТОПИК-ын II түвшинг хангаж, дараа нь өөрсдийн сонгосон үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн суралцах аж. Тэд “Булганы сэргэлт” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн, 100% тэтгэлэг авч хилийн чанадад суралцаж ирээд Булган нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах болно хэмээж байлаа.

Б.Батбаяр Булган аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх:

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. "Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийн хүрээнд дотор нь эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүхий л асуудлуудыг хамруулсан байгаа. Булган аймгийн боловсролын чиглэлээр Булган аймгийн залуучуудыг гадаадад болон дотоодод сургах Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлээр илүүтэй сургаххүрээнд өнөөдөр 18 ЕБС төгсөгчийг БНСУ-ын Хусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр сургалтад явуулж байна. Хүүхдүүд 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин гэж байдаг, Топик 3 гэж. Энийгээ авах юм бол дараагийн шатын үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн сургах гэрээтэй. Энэ хүрээндээ хэлээ сураад, үндсэн мэргэжлээ эзэмшиж ирнэ. Ингэсэн тохиолдолд хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан нийт санхүү,төлбөрийг тэр хүүхдүүд буцалтгүйгээр очно.Булган аймагтаа ирээд ажиллана гэсэн гэрээтэйгээр явж байгаа

“Булган сэргэлт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд:

Аймгийн засаг даргын тэтгэлэг зарлагдсантай холбоотойгоор өөрийн материалаа бүрдүүлж өгөөд тэтгэлэгт хамрагдсан байгаа. Үнэ төлбөргүй 100%-ийн тэтгэлэгтээ суралцах болсондоо туйлын их баяртай байгаа. Мөн ирээдүйд сурч төгсөж ирчихээд Булган аймагтай ажиллаж амьдарч Булган аймгийнхаа хөгжилд нь хувь нэмэр оруулахыг хичээж байгаа

Булганы сэргэлт мөрийн хөтөлбөрийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан тэр сонгон шалгаруулалтад би оролцоод материалуудаа бүрдүүлж өгөөд шалгарч чадсан. Хөтөлбөрийн хүрээнд яваад улс орон аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилгоор инженер мэргэжлийг сонгоод аймгаасаа явж байгаа

Тус их сургуульд эмч мэргэжлээр суралцах гээд явж байгаа гол шалгуур нь мэдээж дүн сурагчийн өөрийнх нь идэвх оролцоо, мэдээж амжилт. Элсэлтийн шалгалтын оноо бас гол шалгуур нь байсан. Сурч очоод мэдээж Булган аймагтаа ажиллана. Булган аймгийнхаа эрүүл мэндийн салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажиллана. Булган аймгийн Баян-Агт сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг 2025 онд төгссөн. Булган аймгийн Засаг даргын тэтгэлгээр Солонгосын Асан хотын Хусо их сургууль руу хэлний бэлтгэл буюу 4+1 хөтөлбөрөөр явж байгаа. Эмчийн мэргэжлээр сурч ирнэ гэж бодож байгаа. Булган аймагтаа ирээд 4-5 жил ажиллах гэрээтэй. Тэтгэлгийнхээ дүрмийн дагуу ажиллаж амьдарч бүр болж өгөх юм бол тэрнээсээ улам илүү цаашлаад ажиллаж амьдарна гэж бодож байгаа

Миний хувьд Булган аймгийн Булган сумын 3 дугаар сургуулийг төгссөн болохоороо Хусогийн их сургуулийн инженер мэргэжлээр сурах зорилготой байгаа. Тэтгэлэг төлбөр нь аймгийн Засаг дарга, тамгын газар хамтраад "Булганы сэргэлт" хөтөлбөрийг хэрэгжүүлээд шалгаруулалт явсан тэр шалгаруулалтад нь орсон байгаа”

Би Булгандаа сургууль төгссөн спортын сургуулийг мэргэжлээ болохоороо би IT тал руугаа гэж бодож байгаа. Асан хотын Хусо их сургуульд явах гэж байгаа, мэргэжил нь IT тал руугаа. Эхлээд хэлний бэлтгэлтэй явж байгаа. Анх сонсчихоод ер нь алдаж болохгүй том боломж гэж бодоод хамаг чадлаараа л хичээгээд өргөдлүүдээ бүгдийг нь өгсөн ч харин тэнцэж чадсанд аймаар баяртай байгаа. Санаачилгыг хэрэгжүүлсэн Булган аймгийн Засаг даргадаа, хамт олондоо бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье

Тэтгэлэгт хамрагдаж, БНСУ-ыг зориж буй сурагчдын гэр бүлийн төлөөлөл:

"Булган аймгийн Засаг дарга, түүний хамт олонд маш их баярлалаа. Монгол Улсын ирээдүй болсон сайхан охид хөвгүүдийг их дээд сургуульд хилийн чанадад олон улсын сайхан харилцаатай болсон үед сургуульд явуулж байгаад маш их баярлаж байна. Хүүхдүүд бас их ирээдүйтэй их сайхан байна. Нутаг орныхоо чимэг нь болж явж байгаад гялайлаа. Бүгдэд нь их баяр хүргэе. Хилийн чанадаас их сайн юм сурч ирээрэй. Улс эх орныхоо ирээдүйг өнгөлж, их сайхан ирээдүйн боловсон хүчин бэлдэж байгаад маш их баярлаж байна

Тэр болгон олдоод байхгүй оломж. Манай Булган аймгийн удирдлагууд боловсролд анхаарсан сайхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүмүүстээ бас талархлаа

Булган аймгийнхаа хүүхэд багачууд залуучуудыг Солонгос улсад боловсрол эзэмшүүлэх гээд сайхан хөтөлбөр санаачилсан нийт Булган аймгийнхаа удирдлагууд, холбогдох хүмүүст бас баярлаж талархсанаа илэрхийлье. Хүүхдүүд маань өөрсдийнхөө хичээл чармайлтаар бүх хичээлдээ тэгш сайн хамрагдаж сайн суралцахын үндсэн дээр болзлыг хангаж явж байгаа. Тэгэхээр Булган нутгийнхаа нэрийг дуурсгаад сайн боловсон хүчнүүд болж ирээд Булган нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах байхгэж хүүхдүүддээ найдаж байгаа. Хүүхдүүдийнхээ цаашдын сурлагад нь өндөр амжилтыг хүсье. Булган нутгийнхаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулсан сайн боловсон хүчнүүд болж ирээрэй гэж хүсэн ерөөе


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20