Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манай улс Швейцарын холбооны улстай хамтран ажилна

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа. 

Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар,  Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөлийг төлөөлж, Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхерд 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр бодитой хамтран ажиллахаар тохирсны дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулсан билээ. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 37 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19