Угаарын хийн хордлогын 112 тохиолдол бүртгэгджээ

O.Аззаяа
2025/11/25

2025 оны 11-р сарын 11–24-ний хооронд улсын хэмжээнд нийт 112 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авчээ.

Энэ хугацаанд бүртгэгдсэн тохиолдлын 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэй байсан байна.

Хордлогын тохиолдол оршин суугчдын байршлаар авч үзвэл Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй болон Налайх дүүргүүдээс илүү олон тохиолдол бүртгэгджээ.

Насны ангиллаар харвал ихэнх нь 19–64 насныхан байсан бөгөөд хүүхэд болон өндөр настнуудын хувьд ч тодорхой хувь эзэлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн хэлбэрийн хордлого давамгайлсан бол зарим тохиолдолд дунд зэргийн хордлого илэрсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
гэр ба байрны агааржуулалтыг сайтар хангах, пийшин зуух, яндангийн битүүмжлэл, ажиллагааг тогтмол шалгах, утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулах, мөн угаарын хийн хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Төв- өөс хүргүүллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20