Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд Хятадтай хамтран ажилна

Б.Хонгорзул
2025/11/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулан, үйл ажиллагааг нь кластер байдлаар эрхлэх, малаас гарч буй түүхий эдийг бүрэн боловсруулахыг зорьж буй. Энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулах дэд бүтцийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улс олон сая малтай бөгөөд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуй “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэллээ.

Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцлоо.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 37 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19