Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа

O.Аззаяа
2025/11/27

Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений дүн бүхий Самурай бондыг амжилттай гаргалаа. Уг бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities Inc. андеррайтераар ажиллаж, Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай хаагдсан байна.

Энэхүү чухал үйл явдлыг баталгаажуулан Голомт банк, Sumitomo Mitsui Banking Corporation, SMBC Nikko Securities inc. төлөөллүүд 2025 оны 11-р сарын 26-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 12 дугаар зөвлөлдөх уулзалт”-ын үеэр ёслол хүндэтгэлтэйгээр гарын үсэг зурлаа.

(Зүүн гар талаас SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа; Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг; Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар; Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ямада Кэнжи; Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като)

Зургийг баруун тийш гүйлгэж үзнэ үү.

Зурагнуудыг дугаарын дагуу оруулна. Дээрх зураг тусдаа ингэж ганцаараа орно.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

"Голомт банк нь SMBC банкны баталгаатайгаар АА-зэрэглэлтэй Самурай бондыг амжилттай гаргалаа. Ингэснээр бид Япон улсын нийт 30 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татаж чадсан бөгөөд цаашид Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын төлөөллүүдэд Япон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах гүүрийг нээж өгсөн гэдэгт итгэлтэй байна."

Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”) Seoul Branch-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ёширо Като:

“Бид Голомт банкны хувьд чухал үйл явдал болсон Самурай бондыг Японы хөрөнгийн зах зээлд амжилттай гаргахад батлан даагчаар ажилласандаа баяртай байна. Энэхүү онцлох үйл явдал нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, цаашид Японы зах зээлд өргөжин тэлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.”

SMBC Nikko Securities Inc.-ийн Хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Сүзүки Тацуяа: "Самурай бондын арилжаанд Японы талаас хөрөнгө удирдлагын компаниуд, бүс нутгийн хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон банкууд зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон нь Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлж буй эрэлт өндөр байгааг тодорхой харууллаа. Мөн энэхүү хэлцэл нь Монгол төдийгүй Азид шинэ жишгийг тогтоож, Японы бусад хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээл рүү нэвтрүүлэх суурь боллоо."

Голомт банкны Самурай бондоор татсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээгээр дамжин хүрнэ. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20