Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

O.Аззаяа
2025/11/27

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Карьеруудаа бэлдсэн, ажлын зураг дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Маргааш Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трассд орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ. Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхэлнэ. Ингээд 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах юм. Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээнэ. Ингээд энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулж, гэрээ хийхээр төлөвлөж байна. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурна. Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй. Гэтэл сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Зуны урин дулаан цагт буюу түгжрэл багатай үед 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог. Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэгжинэ. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.  Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.


1
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20