Нэг яндангаас ялгарах агаар бохирдуулагч зургаан машины бохирдолтой тэнцүү

O.Аззаяа
2025/11/27

2022 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аар агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгаа хийлгэсэн. Тус судалгаанд нийт 5 дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний зарцуулалтын хэмжээг гэр хорооллын айл өрхийн яндан болон авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисуудын ялгарлын коэффициенттой дүйцүүлсэн байна. Тухайн онд нийслэлийн хэмжээнд 150,338 гэр хорооллын айл өрх, 484,810 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг.

Дээрх тоон мэдээллүүдээс үзэхэд:

Дунджаар нэг яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 6 ширхэг авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, 1 дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээнээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 49,661 ширхэг гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, мөн 1 дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээнээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ нь 297,966 ширхэг авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж байна.

2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 131,109 гэр хорооллын айл өрх, 804,656 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Дээрх Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ын 2022 оны судалгааны дүнг одоогийн байдлаар нийслэлд бүртгэгдсэн авто тээврийн хэрэгслийн тоо болон гэр хорооллын айл өрхийн яндангийн тоон мэдээлэлд үндэслэн тооцоолж үзэхэд 804,656 авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 134,109 гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, 171,976 гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 3.5 дулааны цахилгаан станцаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж байгааг доорх зураглалд харуулав.

Авто тээврийн хэрэгслийн агаар бохирдуулагч бодисын ялгарлын дүнгээс үзэхэд автозамын хөдөлгөөнд оролцох байдлаар суудлын автомашин хамгийн их нягтшилтай, мөн бохирдуулагч бодисын нийт ялгарлын хэмжээ хамгийн их буюу агаарын бохирдолд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байна. Мөн дизель хөдөлгүүртэй том оврын ачааны машин, автобусны хувьд дизель түлш нь өндөр температурт шатдаг учраас бүрэн шаталт явагдаж, шаталтаас үүдэлтэй хүхрийн давхар исэл (SO2)-ийн хэмжээ харьцангуй бага боловч тоосонцор (PM) буюу хөө тортогжилт хамгийн их ялгарч байна.

Дулааны цахилгаан станц нь нийслэлийн эрчим хүч, дулааныг үйлдвэрлэж, хангадаг гол байгууламж бөгөөд нийслэлийн хүн ам нэмэгдэж, хотын барилга байгууламж ихсэх тусам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болдог тул жилээс жилд зарцуулах нүүрсний хэмжээ ч мөн нэмэгдэж байдаг. Иймээс түлшний шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулах бодисын ялгарал хамгийн ихтэй байдаг боловч агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн хувьд бусад эх үүсвэр (гэрийн яндан, автомашин зэрэг)-тэй харьцуулахад харьцангуй бага байдаг. Учир нь Дулааны цахилгаан станцын яндан өндөр учраас агаар мандалд замхарч, хүний амьдрах, амьсгалах түвшний хэмжээнд нөлөөлөх нь бага гэж үздэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20