Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина

O.Аззаяа
2025/12/03

  НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна.

Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны төлөөлөгчид нийслэлийн хэмжээнд ирэх онд төлөвлөсөн шинээр тавих авто замуудыг тавьснаар түгжрэл хэдэн хувиар буурах, гол замуудыг шинэчлэлтийг маш хийж энэ онд хамгийн олон тойргуудыг өргөтгөсөн. Тиймээс одоо гэр хорооллын замуудыг хэрхэн анхаарч ажиллах талаар тодрууллаа. Түүнчлэн авто замын төсөв хөрөнгө хангалттай тавигдаж байгаа энэ цаг үед түгжрэлийг бууруулах хүрээнд маш олон талын, ялангуяа жолооч нарт чиглэсэн соёлтой хөдөлгөөнд оролцох нөлөөллийн ажлууд болон холбогдох арга хэмжээ авах талаар анхаарч ажиллах чухал байна гэдгийг онцоллоо. Мөн технологийн хурдацтай шинэчлэл хийгдэж байгаа энэ үед нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ч дурдлаа.




1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 29 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20