МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих бодлогын хороо байгууллаа

O.Аззаяа
2025/12/04

МАН-ын УЗ хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлогын нэгдсэн чиглэлийг тодорхойлох чиг үүрэг бүхий "Хүртээмж ба тэгш оролцоо" -ны бодлогын хороог байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, Монгол Улсын бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилгоор Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд "Хүртээмж ба тэгш оролцоо"-ны бодлогын хороог нэмж байгуулж, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томиллоо.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн /2025.11.20/ хуралдаанаар өмнө нь бодлогын долоон хороог байгуулсан бол дээрх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо найм дахь нь болж байна.

Тодруулбал:
1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
4. Хот байгуулалтын бодлогын хороо
5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо зэргийг байгуулан ажиллаж байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 30 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20